brandMuzu Collection

Халдаг Үс Ороогч – Дижитал Удирдлагатай

139,000₮
Богино тайлбар
Ганцхан хөдөлгөөнөөр буржгар, гялалзсан үс! Халдаг үс ороогч- Дижитал дэлгэцтэй 210°C хүртэл халаалт 360° эргэлддэг халуун сам, хайч болдог. 2 үйлдэлтэй Керамик бүрээстэй халдаг хэсэг Эргэлдэх утас, хөнгөн загвар Үсээ ороох, самнах, шулуутгах бүгдийг нэг дор шийднэ!

Халдаг үстэй ороогч (rotating hot air brush / curling iron)



Халдаг Үс Ороогч – Дижитал Удирдлагатай


Онцлог, давуу талууд:


  • 360° эргэлддэг халуун сойз/ороогч: Үсийг хялбар ороож, давхар самнаж зөөлрүүлнэ.
  • Керамик бүрээстэй халдаг хэсэг: Үсийг түлэхгүй, жигд халаалт өгдөг.
  • Температурын тохируулгатай: 80°C – 210°C хүртэл халаах боломжтой.
  • Дижитал дэлгэцтэй: Температурыг хянахад хялбар.
  • Хос товчлуур: Халаах болон асаах/унтраах товчлуурууд.
  • Эргэдэг утасны холбогч: Эргэхэд уярахгүй, ашиглахад хялбар.
  • Хөнгөн жинтэй, барихад эвтэйхэн: Гэрийн болон мэргэжлийн хэрэглээнд тохиромжтой.
  • Баруун зүүн автомат эргэгч: 2 тийшээ автоматаар эргэх технилоги


Техникийн үзүүлэлт:

  • Загвар: A-16
  • Температурын хязгаар: 80°C – 210°C
  • Эрчим хүч: 35W–65W
  • Хүчдэл: 110V–240V (давхар хүчдэлтэй)
  • Дэлгэц: LED температурын дэлгэц
  • Материал: Керамик бүрээстэй
  • Урт утас: Эргэдэг, 360° чөлөөтэй эргэдэг системтэй

Хэрэглэх заавар:

  1. Үсээ хуурай болтол нь хатаана.
  2. Үсээ хэсэгчлэн хуваана.
  3. Төхөөрөмжийг залгаж, асаана.
  4. Хүссэн температурт тохируулна (100°C–180°C – хэвийн/нарийн үс, 180°C–210°C – буржгар/зузаан үс).
  5. Үсээ нэг хэсгээр нь ороогч руу оруулж, аажмаар эргүүлж орооно.
  6. 8–12 секунд барьсны дараа ороосон үсийг суллана.


Үс орооцолдохоос сэргийлэх 7 зөвлөгөө:


  1. Үсээ сайтар самнаж бэлтгэх
  • Хэрэглэхийн өмнө үсээ самнаж, бүх ширхэгийг салгаж, зангиралгүй болгоорой.
  • Хуурай, цэвэрхэн байх нь хамгийн чухал.
  1. Жижиг хэсгээр хуваах
  • Хэт зузаан хэсгээр үсээ ороох нь орооцолдол үүсгэдэг.
  • 1–2 см өргөнтэй, нимгэн хэсгээр авч ажиллаарай.
  1. Хэт хурдан эргүүлэхгүй байх
  • Үсээ аажуухан, жигд хөдөлгөөнөөр эргүүлж ороох нь аюулгүй.
  • Төхөөрөмжийг хүчээр татах, хүчээр эргүүлэх хэрэггүй.
  1. Үсийг угаас нь биш, дунд хэсгээс нь эхэлж ороох
  • Шууд хуйхнаас нь эхлэхэд орооцолдол үүсэх магадлалтай. Дунд хэсгээс нь эхлүүлээрэй.
  1. Үсний тос эсвэл серум түрхэх
  • Халуунд тэсвэртэй үсний тос/серум нь үсийг зөөлрүүлж, халалт, орооцолдооноос хамгаална.
  1. Ороосон үсийг хүчээр салгахгүй байх
  • Хэрвээ үс орооцолдвол унтраагаад, үсийг зөөлөн тайлж салгах хэрэгтэй. Татахгүй!
  1. Төхөөрөмжийг тогтмол цэвэрлэж байх
  • Үсэнд наалдсан бүтээгдэхүүн, тос зэргээс болж үс хялбархан орооцолддог тул халдаг хэсгийг арчиж цэвэр байлгана.


Манайхаар үйлчлүүлсэн танд баярлалаа

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл