💜 DSP Нүүр болон хамрын уурын аппарат
Гэрийн нөхцөлд нүүр болон хамрын хэсэгт бүлээн уураар арчилгаа хийхэд зориулсан 2 төрлийн хошуутай олон үйлдэлт аппарат.
✨ Үндсэн зориулалт
1. Нүүрний уурын арчилгаа
- Нүүрний арьсыг бүлээн уураар жигнэх
- Арьсны бохирдлыг зөөлрүүлэхэд тусална
- Арьсыг чийгшүүлж, дараагийн арчилгаанд бэлтгэнэ
- Нүүрний арчилгааны өмнө хэрэглэхэд тохиромжтой
- Массажны тостой иллэг хийнгээ хэргэлэж болно
2. Хамрын уурын арчилгаа
- Хамрын хэсэгт бүлээн уураар арчилгаа хийх, дараа нь хамрын батгаа цэвэрлэх
- Хамар орчмын хуурайшилт, бөглөрсөн мэт мэдрэмжийг түр зуур намжаахад тусалж болно
- Хүйтэн улиралд гэрийн нөхцөлд хэрэглэхэд тохиромжтой
🧖♀️ Хэрэглэх арга
- Аппаратыг тэгш, тогтвортой гадаргуу дээр байрлуулна.
- Усны саванд цэвэр ус хийнэ. MAX хэмжээнээс хэтрүүлэхгүй.
- Өөрийн хэрэглэх зориулалтын хошууг зөв байрлуулна.
- Аппаратыг асааж, уур гарч эхлэхийг хүлээнэ.
- Нүүрний хошууг хэрэглэхдээ нүүрээ хошуунд хэт ойртуулахгүй, тухтай зайнаас хэрэглэнэ.
- Уурыг шууд нэг цэгт удаан чиглүүлэхгүй.
- Хэрэглэсний дараа унтрааж, хөрсний дараа үлдсэн усыг асгаж цэвэрлэнэ.
⚠️ Анхаарах зүйл
- Буцалсан ус хийхгүй.
- Уур хэт халуун байвал хэрэглэхээ зогсооно.
- Нүүрээ хошуунд хэт ойртуулахгүй — түлэгдэх эрсдэлтэй.
- Нүд рүү шууд уур чиглүүлэхгүй.
- Хүүхэд хэрэглэж байгаа бол заавал насанд хүрсэн хүн хянана.
- Арьс маш эмзэг, улайсан эсвэл цочирсон үед болгоомжтой хэрэглэнэ.
Гэрийн нөхцөлд нүүрний арчилгаагаа илүү тухтай, хялбар болгох DSP Facial Steamer 💜