🌸 ENZO Styler – Үс Буржийлгах ЗӨВ арга

2025 оны 11 сарын 21

🌸 ENZO Styler – Үс Буржийлгах ЗӨВ арга

🌸 ENZO Styler – Үс Буржийлгах ЗӨВ арга

1️⃣ Үсний бэлтгэл

  • Үсийг 70–80% хуурай байлгана.
  • Heat protection шүршиж өгвөл буржийлт илүү сайн тогтоно.
  • Том самнаа арилгаж илүү зөөлөн болгож самна.

2️⃣ Зөв хошуу сонгох

Энэ иж бүрдэлд 2 төрлийн дугуй сойз бий:

Том дугуй сойз – Том, уян долгио

Жижиг дугуй сойз – Илүү тод буржийлт

3️⃣ Хошууг зөв суулгах

  1. Хошууг аппаратад хийж “CLICK” дуу хүртэл түгжинэ.
  2. Дутуу түгжихээр халалт дамжихгүй → үс буржийхгүй.

4️⃣ Буржийлгах үндсэн арга

Алхам 1. Үсийг хэсэг болгон авах

  • 3–4 см орчим өргөнтэй үс авбал хамгийн сайн барина.
  • Хэт их үс нэг дор ороодоггүй.

Алхам 2. Хошууг үсний үзүүрт байрлуулах

  • Дугуй сойзоо үсний үзүүр дор тавина.
  • Хялбар барихын тулд үзүүрийг хошуу руу татаж оруул.

Алхам 3. Хошууг дээш эргүүлэн үсийг оруулах

  • Үсний үзүүрийг сойз дээр тогтоогоод
  • Дээш чиглэлтэй аажмаар эргүүлж, үсийг сойз руу оруулна.

Алхам 4. Бага багаар дээш гаргаж ороох

  • Үсийг уг руу дөхөх хүртэл тасралтгүй эргүүлж дээш нь авна.
  • Үсний дунд хэсэгт ирэх үед долгио хамгийн сайн сууна.

Алхам 5. Халаалтаар барих

  • HIGH дээр тааруулаад 3–5 секунд барина.
  • Энэ үед буржийлт бүрэн тогтдог.

Алхам 6. Суллаж гаргах

  • Хошууг эргүүлсээр зөөлөн гаргаж авна.
  • Хэрвээ хүчтэй татвал буржийлт задрана.

Алхам 7. COOL үлээлт өгөх

  • Хөргөх үлээлт өгөх нь буржийлтыг тогтоодог "лац" шиг үүрэгтэй.

5️⃣ Илүү гоё буржийлт гаргах жижиг нууцууд

✨ Үсийг ороосны дараа шууд самнахгүй, 30 сек амрааж байгаад гараараа зөөлөн задлана.

✨ Хэт хурдан эргүүлвэл барихгүй → удаан, зөөлөн эргүүл

✨ Бага багаар ороо → хамгийн үзэсгэлэнтэй, жигд долгио гардаг.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл