2025 оны 05 сарын 27
Airwrap хошуу үсийг автоматаар сорж оруулахгүй байгаагийн боломжит шалтгаанууд: https://muzu.mn/products/233705/630847
1. Үс хэт их хэмжээтэй байвал
Хошуунд багтахгүй, агаарын урсгал үсийг татаж чадахгүй.
➤ Шийдэл: Нарийн нимгэн хэсгээр салгаж хэрэглэ.
2. Үс бүрэн хуурай эсвэл хэт нойтон байвал
Airwrap нь 60–80% чийгтэй үед хамгийн сайн ажилладаг.
➤ Шийдэл: Алчуураар арчиж хатаагаад, чийгтэй үед хэрэглэ.
3. Хошууны эргэлтийн чиг буруу байж болно
Баруун талын үсэнд зүүн эргэлттэй хошуу хэрэглэвэл соролт муудах тохиолдол бий.
➤ Шийдэл: Хоёр хошууны аль нь аль талд тохирохыг мэдэж хэрэглэ.
4. Хошуу буруу залгагдсан эсвэл бөглөрсөн
Агаарын урсгал дутуу гарч, сорох чадваргүй болсон байж болно.
➤ Шийдэл: Хошууг салгаж шалгаад, тоос шороог арчиж цэвэрлэ.
5. Агаарын хүч (Blow power) сул тохируулагдсан
Зарим загвар дээр үлээлтийн хүчийг тохируулах горимтай байдаг.
➤ Шийдэл: Хүчийг хамгийн өндөр түвшинд тохируулж үз.
Үс буржийлгах зөв алхам (энгийн хэрэглэгчдэд зориулсан):
Үсээ угааж, алчуураар арчиж чийгтэй болгоно.
Airwrap хошууг суулгана (баруун талын үсэнд зориулсан хошууг хэрэглэж байгаа эсэхээ шалгаарай).
Үсээ 3–4 см өргөнтэй нарийн хэсэг болгон хуваана.
Үсний үзүүрийг хошууны ойролцоо барихад агаарын урсгал өөрөө үсийг сорж орооно.
8–10 секунд бариад, унтрааж эсвэл хөргөх тохиргоо руу шилжүүлэн хэвийг тогтооно.
Аажмаар буулгана.
See insights and ads